Монгол улсын Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өв тээгчдийг тодруулах, алдаршуулах, олон нийтэд сурталчилан түгээн дэлгэрүүлэх, зорилгоор 2018 оны  6 дугаар сарын 16-ний өдөр анхан шатны шалгаруулалтыг тосгонд  зохион байгуулж, Уг тэмцээнд нийт 25 ардын авьяастан, соёлын биет бус өвлөн уламжлагчдас 15 ардын авьяастан, биет бус өвийг шалгаран авч бүх оролцогчдыг дурсамж болон гарын бэлгээр шагнан урамшуулав. Үүнд: Монгол ардын дуу, казак ардын дуу, домборын аялгуу, гар урлал, бие биэлгээ зэрэг төрлүүдээс явуулсан. Анхан шатны шалгаруулалтаас М. Аман, М. Аманкелди, Р. Самалхан, Ж. Маржан, Ж. Күмисгүл, З. Нарбаясгах ,Ц.Будцэцэг, Х. Хойшыбай, Х.Бидайгүл, М.Саулеш, Б.Күмисжан нар шалгарсан болно. Шалгарсан ардын авьяастнуудыг аймгийн төвд болох Соёлын биет бус өвийн хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцуулах бэлтгэлийг ханган ажилласан болно.  Соёлын биет бус өвийн их наадамын 2-р шатны шалгаруулалтыг аймгийн ЗДТГ, БСУГ, ХДТ, Музей хамтран зохион байгууллаа. Нийт 13 сумын 150 гаруй ардын авьяастан, соёлын биет бус өвийг уламжлагчид оролцож, тээж яваа өвөө танилцуулан сурталчилла. Улаанбаатар хотоос СУИС-ийн Соёл урлагийн хүрээлэнгийн захирал , доктор, дээд профессор Ш.Эрдэнэцэцэг шинжээчээр ажиллав. Аймгийн засаг даргын удирдамжаар сумдын дунд болзол зарласан ба эхний 3 байрыг Алтай, Цэнгэл, Цагааннуур сумууд эзэлсэн. Манай тосгоноос ахмад ардын авьяастан Р.Самалхан, ардын авьяастан Ж.Күмисгүл нар шалгарсан. Шалгарсан өв тээгчид Улаанбаатар хотод 2018 оны 08 дугаар сарын 11-15 ны өдрүүдэд зохион байгуулагдах их наадамд оролцох эрхийн бичиг авлаа. Оролцсон бүх соёлын биет бус өв тээгчдэд батламж олгсон.

ЗАХИРАГЧИЙН АЛБА

2018-06-28
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС