Билгийн тооллын ⅩⅦ дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярт тохиолдуулан тосгоны захирагчийн нэрэмжит спортын олон төрөлт тэмцээн 01 дүгээр сарын 30 наас 02 дугаар сарын 02 ны хооронд зохион байгуулагдав.

  1. Ширээний теннисний тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 30 ны өдөр эрэгтэй, эмэгтэй хоёр төрлөөр явагдав. Эрэгтэй 20 тамирчин 2 хэсэгт хуваагдан тоглосноос Д.Есболат 1-р байр, С.Ахылбек 2-р байр, Х.Төлепберген 3-р байр тус тус эзэлсэн бол эмэгтэйчүүдээс 8 найман тамирчин оролцож С.Бадамцэцэг 1-р байр, Т.Еркегүл 2-р байр, Т.Нуржанар 3-р байрт шалгарав.
  2. Гар бөмбөгийн тэмцээн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сургуулийн спорт зааланд болж нийт 8 баг 2 хэсэгт хуваагдан тоглов. Хэсгээс гарсан 4 баг хасагдах журмаар аваргаа тодруулж 1-р байрт С.Шалхар ахлагчтай Хилийн цэргийн 0285-р ангийн баг, 2-р байрт Ж.Аманкелди ахлагчтай 1996 оны залуучуудын баг, 3-р байрт Т.Алмасбек ахлагчтай Захирагчийн албаны баг тус тус шалгарав.
  3. Сар шиний байрт зориулсан хүчин бөхийн барилдаан 2019 оны 2 дугаар сарын 01нд зохиол байгуулагдав. Сумын зан С.Шалхар, с.з Т.Ахадил, с.з М.Володия, с.з Т.Еркинбол, с.н Амгаа нараар манлайлуулсан хүчин 32 бөх уран мэхээ уралдуулан барилдсанаас хүчит заан С.Шалхар түрүүлж, с.з М.Володия үзүүрлэв , шөвгийн дөрөвт с.з Т.Ахадил, с.з Т.Еркинбол нар шалгарав.
  4. Сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 2 дугаар сарын 02 ны өдөр зохион байгуулагдав. Тэмцээнд нийт 9 баг оролцож 1-р байрт Ж.Аманкелди ахлагчтай 1996 оны залуучуудын баг,  2-р байрт А.Есенбек ахлагчтай 1993 оныхыны залуучуудын баг, 3-р байрт С.Барбол ахлагчтай 1996 оны залуучуудын 2-р баг тус тус шалгарав.
2019-02-13
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС