2019 онд Цагааннуур тосгоны хувьд түүхэн бүтээн байгуулалтын жил байсан гэхэд болно. Үүнд:
1. Монгол улсын их хурлын гишүүн Г.Солтаны дэмжлэгтэйгээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2,3 тэрбум төгрөгийн төсвийн өртөгтэй ЕБСургуулийн 240 хүүхдийн хичээлийн байр спорт заалны хамт барилгын ажил эхлээд байна. Энэ нь Цагааннуур тосгонд сүүлийн 30 жилд баригдаж байгаа хамгийн том барилга байгууламж юм. 
Дашрамд дурдахад 2020 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагааннуур тосгоны төвд 100 хүүхдийн цэцэрлэг болон 10 хүний ортой Эрүүл мэндийн төв мөн Улаанбайшинтад 50 хүүхдийн цэцэрлэг баригдахаар Улсын төсөвт тусгагдан Улсын их хуралд өргөн мэдүүлсэн байгаа. 
2. Хүүхдийн цэцэрлэгт 42.0 сая төгрөгөөр Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулатаар их засварын ажил хийгдсэн. 
3. 31.5 сая төгрөгөөр тосгоны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар тосгоны төв замын дагуу 1,5км Гудамжны гэрэлтүүлэг тавигдсан. 
4. 19.5 сая төгрөгөөр тосгоны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Хүндэтгэлийн толгой баригдсан. 

5. 19.0 сая төгрөгөөр АНЭмират улсын тусламжтайгаар тосгоны төвд шинээр нэмэж нэг худаг баригдсан. 
5. 8.0 сая төгрөгөөр тосгоны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн цэцэрлэгийн хашааг шинэчлсэн.
6. 5.0 сая төгрөгөөр тосгоны ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар Соёлын төвд иж бүрэн хөгжим авч өгсөн зэрэг нийт 2,4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байна.

  • 72365640_2632197313708571_2603279317051899904_n
  • 72403272_2632195847042051_3504907215792242688_n
  • 72466203_2632198957041740_6815955194279362560_n (1)
  • 72662693_2632197103708592_1005382050775040000_n
  • 73458736_2632198360375133_8891214418826756096_n
2019-10-22
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС