Цагааннуур тосгонд  2020 оны 11дүгээр сарын 23 -наас хойш нийтдээ 184 хүн гэрийн тусгаарлалтад орсон байна. Үүнээс 179 хүн 14 хонгийн тусгаарлалтын хугацаа нь дуусаж  Эрүүл мэндийн төв дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч тусгаарлалтаас гарсан байна. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

 2021 оны 01-р сарын 26 ны Улаанбаатар хотоос ирсэн 5 иргэнийг 4 машинаар гэр бүлийн хүмүүс нь өөрсдөө халдвар хамгааллын журам баримтлан авч ирсэн. Машины жолооч нарт тосгоны Онцгой комиссоос хамгаалалтын хувцас олгож, ганцаараа очиж авах заавар зөвлөмж өгч, гэртээ дэглэм сахиж 14 хоног тусгаарлагдах талаар зөвлөвөө өгч ажиллав.

            Гэрийн тусгаарлалтанд орсон иргэдэд тосгоны Захирагчийн алба, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг хамтран хяналт тавин ажиллаж байна. Тухайн иргэн тусгаарлалтын хугацаанд өдөрт 2 удаа халуунаа хэмжин Эрүүл мэндийн төвийн холбогдох ажилтнуудад мэдээгээ өгч байна.

            Мөн дээрх байгууллагын албан хаагчид тусгаарлалтанд байгаа  иргэдтэй зайнаас харьцаж  “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, Улсын онцгой комиссын шийдвэр,   аймгийн Засаг даргын холбогдох захирамжууд, Гэрийн тусгаарлалтын журмуудыг танилцуулан, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтын журам зөрчсөн иргэн байхгүй байна.

2021-01-28
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС