Баян-Өлгий аймгийн хэмжээнд 13 сум 1 тосгондоо Төрийн үйлчилгээг
операторын горимоор шуурхай хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газартай хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн портал системийг аймгийн хэмжээнд 17 сумандаа нэвтрүүлээд байна.
Мэдээллийн технологийн дэвшилтэт боломжид тулгуурласан Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нэвтэрснээр төрийн байгууллагуудын иргэн, аж ахуйн нэгжид олгодог лавлагаа, үйлчилгээний хүсэлтүүдийг системээр хүлээн авч улмаар шийдвэрлэлтийн явцын мэдээлэл, үр дүнг цахимаар олгодог болсон нь төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйл явцыг ил тод болгох, төрийн албаны ачааллыг бууруулж нийтэд хүртээлтэй болгосон нь эрх тэгш байдлыг хангахад чухал нөлөө үзүүлсэн ажил болж байна.
Иргэн та: Төрийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулж дараах 54 нэр төрлийн лавлагаа үйлчилгээг ямар нэгэн чирэгдэлгүй, түргэн шуурхай авч болно.

 

Операторын системийн давуу тал нь иргэн та төрийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр нэг дороос түргэн шуурхай авах боломжтой. Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна том төрөөс ухаалаг төр лүү шилжих, цаашлаад иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно. Мөн нэвтрэлтийг тоон гарын үсэг, биеийн давтагдашгүй өгөгдөл буюу хурууны хээгээр баталгаажуулахаас гадна төлбөр тооцооны дэвшилтэд шийдэл бүхий олон төрлийн арга хэрэгслүүдтэй зэрэг үйлчилгээний үр дүнг шуудангийн хүргэлт болон цахимаар дамжуулалт хийж үйлчилнэ. Монгол Улсын ЗГХЭГ-ын 84 дүгээр тушаалаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн төрийн үйлчилгээний лавлагаанууд үнэт цаасан дээр биш энгийн А4 цаасан дээр хэвлэгддэг болсон. Харин ингэхдээ баруун доод буландаа QR кодтой уг кодоор систем рүү нэвтэрч баталгаажуулах боломжтой.
 
Та дэлгэрэнгүй мэдээллийг www.e-mongolia.mnхаягаар аваарай
2021-01-28
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС