Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгонд Улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 240 хүүхдийн суудалтай сургууль, спорт заалны хамт баригдаж, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нээлтийн ёслол болж өнгөрлөө.

Нээлтийн үйл ажиллагааг тус сургуулийн захирал К.Гүлжан нээж үг хэлсэн ба уг хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, тус Цагааннуур тосгоны захирагчаар ажиллаж байсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Ногооннуур сумын засаг дарга Х.Есболат, Цагааннуур тосгоны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бадамцэцэг,  Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре, Татварын хэлтсийн дарга Т.Фестивал, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга М.Армия, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргал, Көшелик ХХК-ны захирал Х.Мүфти болон ахмад багш ажилчид, эцэг эх, багш сурагчид оролцож эрдмийн шинэ өргөөнийхөө үүд хаалгаа ёслол хүндэтгэлтэйгээр нээлээ.

Арга хэмжээний үеээр Цагааннуур тосгоны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Бадамцэцэг, сургуулийн захирал К.Гүлжан нар тус эрдмийн өргөөг баригдахад үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн асан Г.Солтан, аймгийн засаг дарга Д.Бауыржан, тус Цагааннуур тосгоны захирагчаар ажиллаж байсан аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өлгий сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Есболат, Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре болон холбогдох бусад хүмүүст  тосгоны нийт ард иргэд, багш ажилчид, сурагч багачуудын  нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлэв.

  • 20210305_124725
  • 155469204_1094657601000967_7557103743971077805_n
  • 157277427_252106376528787_7911525464122704937_n
  • 157056786_851198858770608_9082215162473290727_n
  • 155134690_1153656918384807_3244341778775438371_n
  • 156891678_437017457559744_7073236870415264459_n
  • 156164244_460546625265138_3325120978461472714_n
  • 155982339_1631343037076485_6878833395608927945_n
2021-03-05
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС