Цагааннуур тосгоны Захирагчийн 2021-2025 оны мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу ХОГГҮЙ ЦЭВЭР ОРЧИН бий болгох үүднээс Цагааннуур-Улаанбайшинтын боомт хүртэл авто замын ажил гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Лонгжин Роуд энд Бридж” ХХК-тай гэрээ байгуулж, 2022 оны 04-р сарын 30-аас, 05-р сарын 03-ны өдөр хооронд Тосгоны хэмжээнд ил задгай, эзэнгүй олон жил болсон их хэмжээний хог хаягдлыг ачиж цэвэрлэлээ.
Хоггүй цэвэр орчинд амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд айл, өрх бүр хашааныхаа хог хаягдал болон гэрийнхээ ойр орчмын хогийг цэвэрлэх ажилд идэвх санаачилга гарган оролцож, ил задгай хог хаяхгүй орчныг цэвэр байлгах нь нэн чухал юм.
ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО
ЦЭВЭР ОРЧИН ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН БАТАЛГАА
2022-05-04
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС