2022 онд Цагааннуур тосгонд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд.
2022-11-21, Мэдээ
2022 онд Цагааннуур тосгонд дараах бүтээн байгуулалтын ажлууд хийгдлээ.
1. Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25,8 км АН-4 авто замын ажил 2019 онд анх эхлэж байсан ба бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банкны 100%-ийн хөрөнгө оруулалтаар БНХАУ-ын "Лунзян Рауд анд Бридж” ХХК 2022 оны 10 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулж дуусгасан болно.
2. Улсын төсвийн хөрөнгөөр Цагааннуур тосгонд 2020 оноос барьж эхэлсэн 100 Хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил дуусаж бүрэн ашиглалтанд 11 дүгээр сарын 15-аас эхлэн оруулахаар “Алтайн алтан орд” ХХК хийж гүйцэтгэж байна. Төсөвт өртөг нь 1.5 тэрбум төгрөг.
3. Цагааннуур тосгонд 2022 онд “Нур думан” ХХК өөрийн 648.0 сая төгрөгийн хөрөнгөөр нэгдсэн халаалтыг холбох ажлыг 8 дугаар сард эхлүүлж 10 дугаар сарын 10-ны байдлаар бүрэн дуусгаж ашиглалтанд оруулав.
4. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Есболатын дэмжлэгээр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагааннуур тосгоны Ерөнхий боловсролын сургууль нь “Үндэсний бөхийн” дэвжээтэй болов. Ингэснээр тосгоны хүүхэд, залуучууд үндэсний бөхөөр хичээллэх нөхцөл бололцоо бүрдсэн. Төсөвт өртөг нь 17.5 сая төгрөг.
5. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Есболатын дэмжлэгээр аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Цагааннуур тосгоны Цагдаагийн хэсэг нь тосгоны хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой гэмт хэрэг, аюулаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий хяналтын камертай болов. Хяналтын 6 ш камер нь 360° хянах камерыг тосгоны төвд, 2 ш камерыг АН-4 авто замын дагуу болон Ногооннуур сум руу гарах замд тус тус байршуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Төсөвт өртөг нь 7.5 сая төгрөг.
6. Ногооннуур сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Цагааннуур тосгоны орох хаалгыг шинэчилэн барьж гүйцэтгэв. Гүйцэтгэсэн “Их уудам соронзод” ХХК, Төсөвт өртөг нь 18.0 сая төгрөг.
7. Ногооннуур сумын ОНХСангийн хөрөнгөөр Цагааннуур тосгоны төвийн олон жил болсон эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэв. Гүйцэтгэсэн "Хоч агаш" ХХК, Төсөвт өртөг нь 12.0 сая төгрөг.
8. Цагааннуур тосгоны ОНХСангийн хөрөнгөөр тосгоны АН-4 авто замын дагуух Булгийн эхийг тохижуулав. Гүйцэтгэсэн “Зэгтийн цагаан даваа” ХХК, Төсөвт өртөг нь 8.0 сая төгрөг.
9. Цагааннуур тосгоны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийн 0285-р ангид 2 ш мотоцикл нийлүүлэв. Гүйцэтгэсэн “Нур харахат” ХХК, Төсөвт өртөг нь 6.0 сая төгрөг.
10. Цагааннуур тосгоны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийн 0285-р ангийн “Шалган нэвтрүүлэх байр”-ыг шинээр барьж тохижуулав. Гүйцэтгэсэн “Нур харахат” ХХК, Төсөвт өртөг нь 8.0 сая төгрөг.
11. Цагааннуур тосгоны ОНХСангийн хөрөнгө оруулалтаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хангах ажлын хүрээнд тосгоны 2022 онд төлөвлөгдсөн А-1 талбайн 1 га газарт мод тарих хашаатай болов. Хавар, намрын мод тариалтаар бургас, хурдан цагаан, гэх мэт нийт 500 ш мод тарьсан болно. Тус төслийг “Зэгтийн цагаан даваа” ХХК хийж гүйцэтгэв. Төсөвт өртөг нь 5.0 сая төгрөг.
12. Цагааннуур тосгоны ОНХСангийн хөрөнгөөр Захирагчийн албыг камержуулав. Төсөвт өртөг нь 2.65 сая төгрөг.