Цагааннуур-Улаанбайшингийн боомт чиглэлийн 25,8 км хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусаж ашиглалтад орлоо. Тус зам ашиглалтад орсноор Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл бүрэн утгаар хэрэгжиж байна. АН-4 хатуу хучилттай авто зам ийнхүү ашиглалтад орсноор ОХУ, БНХАУ-тай холбосон эдийн засаг, аялал жуулчлал, авто тээврийн коридор болгохоос гадна аймгийн түүхэнд хөгжлийн шинэ хуудас нээж байгаагаараа онцлогтой юм.

Мөн Авто замыг ашиглалтад оруулах нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Т.Аубакир, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Цагааннуур, Даянгийн боомтуудын захиргааны дарга А.Гылымхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Хавыл, ЗДТГ-ын дарга Б.Мухамед болон хэлтэс, агентлагийн удирдлагууд, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл, гүйцэтгэгч байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчид болон иргэд оролцов.

2022-10-30
Цагааннуур тосгон

Цагааннуур тосгон

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС